“Гар утас чагнах хууль”-ийг хэлэлцэхээр боллоо
2009.06.12

“Гар утас чагнах хууль”-ийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хаалттай хуралдсан билээ. Олны дунд “гар утас чагнах хууль” гэсэн нэрээр алдаршаад байгаа энэ хуулийн төсөл олон нийтийн ойлгож байгаа шиг хэн нэгэн суугаад хоёр хүний яриаг сонсоод өдрийг барах тухай хууль бус ажээ.


Харин ч энэ хуульд гэмт хэрэг, нууц алдагдах гэх мэт явдлаас урьдчилан сэргийлэх, цаашлаад улс орны аюулгүй байдалтай ч холбогдох ач холбогдол оршиж байгаа аж. Дэлхийн ихэнх улс, орон аюулгүй байдлаа хангахын тулд холбогдох хуулиуддаа эрх зүйн ийм зохицуулалт хийсэн байдаг аж.

Хуулийн төсөлд зааснаар гар утасны үйлчилгээ эрхэлдэг компаниудын техник тоног төхөөрөмжид хяналтын тоног төхөөрөмж тавих ажээ. Харин утасны яриаг чагнах эрх 6 байгууллага байх агаад үүнд Тагнуулын ерөнхий газар, гэмт хэрэгтнийг илрүүлэх зэрэгт тустай учир Шүүх, цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагууд орж байгаа юм байна.

Утас чагнадаг байдал одоо ч манайд байдаг бөгөөд үүнийг хэн, хаанаас чагнаж байгааг мэдэх боломжгүй байдаг. Улсын прокурорт өргөдөл өгөөд дуртай хүнийхээ утасны мэссеж , дуудлага зэргийг шалгаад байдаг тэр бүх байдлыг энэ хуулийн төслөөр хаагдах юм байна.

Харин хуулийн төсөлд өөрийн утсыг хаанаас, хэн утас чагнаж байгаа вэ гэдгийг ч бас мэдэх боломжтой байхаар тусгасан байгаа юм байна. Энэ нь хүний эрх зөрчигдөх асуудлаас хамгалаж байгаа юм.

Хаалттай чуулганаас гишүүд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүлэхээр болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.