2021.07.30

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөнгөн дэмжлэг үзүүллээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 7 дугаар сарын сүүлээр үргэлжлэн орсон борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол амссан.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын Ажлын албаны зүгээс хохирол амссан өрхүүд болон ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгөн дэмжлэгийг Даланзадгад сумын Онцгой комисст өглөө.