2021.06.28

Ё.Баатарбилэг: Дагуул хотуудын асуудлуудыг хэрхэн зохицуулсан бэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,28/ хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хуулийн нэршлийн талаар хуульчид юу гэж бодож байна вэ? Хотын нэрийг оруулах уу, эсвэл Улаанбаатар хотын... гэж явах уу. Яагаад гэхээр бусад хотуудын тухай хууль орж ирэх боломжтой болж байгаа.Дагуул хотуудын тухай нутаг дэвсгэр дамжих талаар орсон байна, бас дүүргүүдийг нэмэхээр байгаа юу ямар байгаа вэ? Нийслэлийн иргэдийн саналыг сонссон уу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж болон ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өглөө.

Дараа нь тэрээр саналаа хэллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn