2021.06.17

С.Чинзориг: Тогтоолын төсөл дээр удмын санг хамгаалах, хүн амын бодлоготой холбоотой асуудлаа тус тусад нь шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Хүн амын удмын санг хамгаалах гэдэг талаас нь дэмжиж болно гэтэл хүн амын бодлоготой холбоотой хууль ороод ирэхээр дэмжих боломжгүй байна. Бүтэцтэй холбоотой асуудлыг бас дэмжмээргүй байна. Хүн амын удмын санг хамгаалах, хүн амын бодлоготой холбоотой асуудлаа тус тусад нь оруулбал дээр. Соёлын тухай хуульдаа Угийн бичиг хөтлөх талаар оруулсан.

Соёлын яам анхаарал хандуулж чаддаггүй. Гэр бүлийн тухай хуулиар Угийн бичиг хөтлөх талаар байдаг.  Харин овгийн асуудлыг эргэж харах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрт олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ гэсэн зорилт орж байсан. Гэхдээ тогтоолын төсөл дээр удмын санг хамгаалах, хүн амын бодлоготой холбоотой асуудлаа тус тусад нь шийдэх хэрэгтэй  гэсэн байр суурьтай байна.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn