2021.06.11

Б.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сонгогдсон тойрог болох Завхан аймагт ажиллаад ирсэн. Тэрээр тойргийноо бүх сумдын иргэдтэй уулзаж хийсэн ажлаа тайлагнаж, нутгийн иргэдийг сонсож, нутаг орны байдалтай газар дээр нь танилцаад ирсэн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Түүний хувьд Баянтэс сумын иргэдтэй уулзалт хийн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан хүүхдийн цэцэрлэгийн барилгатай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд чанартай сайн байх ёстой. Сумдын хөрөнгө оруулалтын ажлуудад ХАРИУЦЛАГА, СЭТГЭЛ маш их дутагдаж байгааг сануулж хариуцлагатай бүтээн байгуулалт, хүүхдэд ээлтэй Завханчууд байхыг уриаллаа.

Мөн Асгат суманд ажиллалаа. Газар тариалан эрхлэгчдийг дэмжих, тариалан эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хуучин тэжээлийн аж ахуйн тариа хадгалах агуулах-байгууламжийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, түрээслүүлэх асуудлыг дэмжинэ гэдгээ УИХ-ын гишүүн Б.Баярсайхан илэрхийллээ.

Б.Баярсайхан гишүүн Тэлмэн суманд ажиллалаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд сумын цахилгаан, эрчим хүчний асууудлыг танилцуулан, сумын 0,4 кВ, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд шинэчлэлт хийхээр боллоо.

Түүнчлэн Яруу сумын иргэдтэй уулзалт хийн, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Сумын соёлын төвд оффисийн болон үзэгчдийн ширээ, сандал өглөө.



Тэрээр Цагаанчулуут сумын иргэдтэй уулзалт хийн, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Мөн Дөрвөлжин суманд ажиллалаа. "Баян айраг" ХХК-ийн сумын төвд барьж өгсөн халуун усны газрыг очиж үзэхэд, халуун ус ашиглалтын шаардлага хангахгүй, ажиллахгүй болсон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn