2021.05.27
Ерөнхий сайд зургаадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэл өгчээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх зургаадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэлийг өгсөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
"Хилээ нээхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарах эсвэл журам батлагдах эсэх үүрэг даалгаврыг УОК-т өгнө. Зургаадугаар сарын 1-нээс өмнө Засгийн газрын хуралдаанаар танилцуулж батлуулах чиглэл өгсөн" гэдгийг тэрбээр хэллээ.