С.Одонтуяа гишүүн шүүхэд нэмэмжлэл гаргалаа
2021.05.21

С.Одонтуяа гишүүн шүүхэд нэмэмжлэл гаргалаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайлант хурал дээрээ Вакциныг гацаасан хүн С.Одонтуяа гэж маш хариуцлагагүй худал мэдэгдэл хэллээ хэмээн мэдээлж байсан.

Мөн вакцины асуудал бол 100% Засгийн газрын асуудал хэн ч нөлөөлж чадахгүй. Сөрөг хүчний үүднээс Засгийн газрыг 100 хоногт ард иргэдээ хамгаалж чадахгүй Корона вирусээр 170 хүний алтан амь эрсэдсэн асуудлаар шүүмжилсний төлөө ийм хариуцлагагүй худал мэдэгдэл хийсэнд би маш их харамсаж байна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно гэж мэдээлж байсан.

Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг үү⁉ Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно хэмээн мэдээлсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn