2021.05.15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт Сэлэнгэ аймагт үргэлжлэв

Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ.