2021.05.11
Д.Өнөрболор гишүүн тойргийнхоо эмч нартай онлайнаар ярилцлаа
Цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал,Сүхбаатар, Сайхан сумын эмч нарын төлөөлөлтэй тулгамдаж буй асуудлуудын талаар онлайнаар цөөн хором ярилцлаа.
Д.Өнөрболор гишүүн “Эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Аяны хүрээнд дархлаа дэмждэг “Эника органик импекс” компанийн 100% органик бүтээгдэхүүн 300 ширхэг, халдвар хамгааллын хувцас 100 ширхэг, ариутгагч бодис 50 ширхэгийг Мандал сум, Хэрх тосгон, Түнхэл тосгодод хүргүүлэх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn