
2021.04.29
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцууллаа.