2021.04.22
Ч.Ундрам: Одоо хэрэгжиж байгаа хуультай холбоотой шүүх дээр гарч байгаа хэрэг, маргааныг хэр их судалсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Патент авахаар мэдүүлсэн мэдүүлгийн 40 хувь буцдаг юм байна. Үүний шалтгаан нь юу байдаг вэ? Хуулиар үүнийг сайжруулж байгаа юу? Цахимаар мэдүүлэг авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл аваагүй юм байна. Энэ хуулийн хэрэгжилтийн тал дээр өнөөдрийн гарч байгаа маргаантай асуудал дээр судалгаа хийсэн үү?
Гишүүний асуултанд Оюуны өмчийн газраас хариуллаа.
Цахимаар мэдүүлэг авахыг зохицуулж өгсөн. Мэдүүлэг буцаж байгаа нь шалгуур хангаагүй байдаг. Үүний үндсэн дээр татгалздаг. Шинэ бүтээлийн төвшин хангах нь гол шалгуур юмаа
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn