
2021.04.26
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат залуучуудын санаачилгаар цахим уулзалт зохион байгуулагдлаа
Цахим уулзалтанд МУГЖ У.Далантай, залуу дуучин Г.Батсүх, Ц.Энхбаяр, Л.Шагдарсүрэн, Баянжавзан, Ловон зэрэг залуучууд оролцлоо.
Их-Уул сумын засаг дарга О.Одонтуяа Коронавирус (Ковид-19) халдварт өвчний нөхцөл байдал, суманд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.
Их-Уул суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой сумын “Нутаг сэтгэлтэй залуус” нэгдэн хандивын аян өрнүүлж нэн тэргүүнд шаардлагатай зүйлсийг авч өгөхөөр ажиллаж байна.
Уг хандивын аянд УИХ-ын гишүүн “Балжинняммын Баярсайхан сан” нэгдэн Их-Уул сумын хүнсний тусламж нэн шаардлагатай 70 өрхөд хүнсний багц олгож, 1 тонн шатахуун хандивлахаар боллоо.
Мөн Их-Уул сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Төмөрбаатар дэмжиж оролцохоо мэдэгдлээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn