
2021.04.23
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын ээлжит зөвлөлийн хурал боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.04.23/ боллоо. Хуралд Засаг даргын тамгын газрын хэлтэс, албад болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцлээ
- Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв байгуулах ажлын явц
- "Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх" аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
- Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхний ариутгал халдваргүйтгэлийн тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn