2021.04.16
Ч.Ундрам гишүүн Сэлэнгэ аймгийн яаралтай тусламж хэрэгтэй сумдад 1100 ширхэг түргэвчилсэн оношлуурыг илгээлээ
Монгол улсад Ковид-19-ын халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт ч ялаагүй хүнд нөхцөлд хүрээд байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн яаралтай тусламж хэрэгтэй сумдад 1100 ширхэг түргэвчилсэн оношлуурыг илгээлээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумд, Бугант тосгонд Ковид-19 цар тахал бүртгэгдсэнээс хойш халдварласан хүмүүсийн тоо нэмэгдэж аюултай нөхцөл байдал үүсээд байгаа.
Энэ нөхцөл байдлыг Ч.Ундрам гишүүн ЭМ-ийн сайд болон ТНБД-д уламжилж эхний ээлжид нэн шаардлагатай байгаа 1100 ширхэг түргэвчилсэн оношлуурыг дээрх сумдад илгээгээд байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn