СХД-ийн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна
2021.04.13

СХД-ийн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна

Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс, Улаан загалмайн хороотой хамтран 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.

УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК, ЭМТ, УЗХ-той хамтран дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр эгнээтэй нээж, зөвхөн 60-с дээш насны, эрүүл мэндийн 4-р бүлгийн заалттай иргэдийг хамруулахаар төлөвлөсөн.

Энэ шийдвэрийн дагуу зорилтот бүлгийн иргэдийг 9 дүгээр сургууль дээр өчигдрөөс /2021.04.13/ коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхлээд байна.

Дархлаажуулалтын цэгт Улаан загалмайн хорооны дөрвөн ажилчин, сайн дурын зургаан идэвхтэн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэх, “Сovid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдсаны дараа баримтлах зааврыг танилцуулах, дархлаажуулалтад хамрагдахаар ирсэн иргэдийн хүн хоорондын зай бариулах зэргээр зөвлөн, тусалж ажиллаж байна.

Мөн дархлаажуулалтад хамрагдах иргэдийг нийтийн тээврийн автобусаар тээвэрлэх ажлыг хороод болон өрхийн эрүүл мэндийн төв, улаан загалмайн хороотой хамтран харьяаллын дагуу гэрийнх нь ойроос автобусаар зөөж авчрах, буцаах ажлыг гүйцэтгэж байна.

Өнөөдөр ч мөн зорилтот бүлгийн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг 9 дүгээр сургууль дээр дархлаажуулалтад хамруулах ажил үргэлжилнэ. Дархлаажуулалтын цэгийн ажиллах цагийн хуваарь - 09:00-13:00, 14:00-17:00

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn