2008.10.27

АН Орон нутгын сонгуульд үзүүлж байгаагүй амжилт үзүүлжээ

АН Орон нутгын сонгуульд үзүүлж байгаагүй амжилт үзүүлжээ АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнтэй холбогдуулан мэдээлэл хийв.

Орон нутгын сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-ынхан аймгуудын ИТХ-ын 653 суудлын 230-ыг нь авчээ. Мөн дєрвєн аймаг, 133 суманд АН ялсан байна. Ємнєх нь АН орон нутгийн сонгуулиудаар ийм амжилт vзvvлж байгаагvй юм.

Тэд 2004 оны орон нутгийн сонгуулиар хоёр аймагт ялж байсан бол энэ удаа хоёр дахин их ялалт байгуулаж чадлаа. Тэднийг Хэнтий, Хєвсгєл Сэлэнгэ, Сvхбаатар зэрэг аймагт АН-ынхан 10-аас дээш мандатын эзэн болж чадлаа. Хамгийн єндєр амжилт vзvvлсэн нь Сvхбаатар аймаг болж байна. Энэ аймгийн 31 мандатын 17-д нь АН-ын тєлєєлєл сонгогджээ.

Харин нийслэлийн тухайд Сүхбаатар, Баянгол дүүргийн сонгогчдын ирцийг луйврын аргаар хүчинтэй болгож нэмсэн гэж мэдэгдлээ. Тэд Багахангай, Налайх, Багануур, Хан-Уулын сонгуулийн дүн л хүчинтэй гарсан, эдгээрт дүүргийн ИТХ-ын төлөөлөл сонгогдсон гэж үзэж байна.

Бусад дүүрэгт ИТХ-ын сонгуулийг дахин зохион байгуулах ёстой гэлээ. Мөн сонгогчид төрд итгэхээ больсон, Орон нутгийн сонгуулийн тухай хууль зөрчилтэй байсан нь сонгууль хүчингүйдэхэд нөлөөлсөн гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.