2008.10.24
Энэ өдрийн чуулганаар юуг хэлэлцэв
УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Н.Энхболд даргаллаа учир нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хөдөө орон нутагт ажиллахаар явжээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
- Засгийн газраас өргөн барьсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Зарим гишүүд санад хэлсни дараа санал хураалт явуулахад гишүүдийн 69.8 хув нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
- Монгол Гадаад улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
- Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хурааж, гишүүд эдгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгийг тус тус хэлэлцлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.