2021.03.26

Х.Нямбаатар: "Рио Тинто компанийн жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго нар "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.