Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийх ажлын хэсэгт санал, дүгнэлтийг хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Г.Амартүвшин, П.Анужин нар “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ зэргийг судлан, санал, дүгнэлт боловсруулж, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийх ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Оюутолгой төслийн далд уурхайн эдийн засгийн үр өгөөж Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудал. Гэвч тус төслийн холбогдох гэрээнүүдэд Монгол Улсын ашиг сонирхол, эрх ашигтай нийцэхгүй байгаа, түүний эсрэг илэрхий нэг талыг барьсан, эсвэл хэт шударга бус зарим заалтуудыг зайлшгүй залруулах шаардлагатай гэж үзэж, цаашид Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх ажлын хүрээнд бидний бэлтгэсэн санал, дүгнэлт тодорхой хувь нэмэр оруулах учиртай.
Тиймээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ зэргийг судлан, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ ийнхүү хүлээлгэн өглөө.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn