2021.03.29
Коронавирусний эрсдэлийн үнэлгээг тооцоолох хурал боллоо
Сонгинохайрхан дүүргийн хүн амын дунд “Covid-19” халдвар тархах эрсдэлийн 4 дэх шатны үнэлгээг хийлээ.
Эрсдэлийн үнэлгээг тооцоолох хуралд дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв болон бусад харьяа байгууллагуудын албан хаагчидтай хуралдлаа.
Эрсдэлийн салбар дундын үнэлгээг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа ахлан зохион байгууллаа. Үнэлгээгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Covid-19” халдвар тархах эрсдэл өндөр гарсан. Үнэлгээний багт Улсын Онцгой комиссын төлөвлөлтийн багийн гишүүд болон дүүргийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, 2, 10, 15, 18 дугаар хороо, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцсон юм.