Гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонслоо
2021.03.26

Гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.26\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар" МУ-ын Ерөнхий сайдаад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариултыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.

Асуулгад: 

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас Монгол Улсын 3асгийн газар удаан хугацаанд гамшгаас хамгаалах ендержуулсэн болон бух нийтийн бэлэн байдлы н зэрэгт шилжуулж, хел хорио тогтоосноор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зерчигдеж, улсы н эдийн засаг хунд байдалд ороод байна. Монголчууд бид хэдийгээр нийтээрээ хамтран тэмцсэний ур дунд удаан хугацаанд тус цар тахал дэлгэрэхээс хамгаалж чадсан боловч енеедер харамсалтай нь хариуцлагагүй үйлдэл, үйл ажиллагааны улмаас энэхуу өвчний халдварыг дотооддоо алдаад байна.

Монгол Улсад, монголчуудад энэхүү хунд хэцүү xохирол учруулаад байгаа гол шалтгаан нь цар тахлын халдвар болон дэгдэлт бус харин Таны тэргүүлж буй 3асгийн газар, Улсын онцгой комисс, туунчлэн Нийслэлийн онцгой комиссын хариуцлагагуй байдал, эргэж буцсан, тодорхойгүй, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр, үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын мэдээлэлд дурдагдсанаар нутаг буцах хусэлтээ илэрхийлсэн 6800 орчим иргэд байгаагаас 4700 орчим нь БНСУ-д байгаа иргэд байна. Тэдгээрээс нэн яаралтай ирэх шаардлагатай нь 1500 орчим иргэн байгаа юм байна. Сүүлийн өдрүүдэд цөхөрч аргагүйдсэн иргэд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж, суулт хийхдээ тулж, эх орондоо ирж амжилгүй хуний газар нас барсан тохиолдлууд гарсаар байхад тусгай үүргийн онгоцоор улс терчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдyуд зорчсон гэсэн мэдээлэл түгэж, иргэдийн бухимдлыг терүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18-д заасны дагуу Монгол Улсын иргэн нь "улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, тур буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг yндэсний болон хүн амын аюулгуй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зевхен хуулиар хязгаарлаж болно." гэж заасан бегеед уг эрхээ баталгаатай эдлэхээр зохицуулагдсан.

Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зуйлийн 1-т "Төрөөс хүний эрх, эрх челеег хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зyйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хуний эрх, эрх челеег зерчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ емне хариуцна." гэж заасан. ендержүүлсэн болон бух нийтийн бэлэн байдлын хугацаанд гадаад улсуудад дээр дурдсанчлан гацсан байгаа Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө хууль зуйн үндэслэлгүйгээр зерчигдсен, үндсэн хуулийн зерчлийн шинжтэй нехцел байдал үүсээд байна гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүний хувиар Танаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

  1. Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан, эх орондоо яаралтай эргэн ирэх шаардлагатай иргэдийн ундсэн эрх, эрх челеег зерчсен, хямралт байдлыг яаралтай шийдэж, иргэдийг татаж авах ажлыг зохион байгуулах;
  2. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, санхуужилтийг яаралтай сайжруулж, ил тод болгох, гадаад улсад бодитоор санхуугийн хундрэлд ертсен иргэдийг амьжиргааны суурь хэрэгцээгээ хангахуйцаар дэмжих, туслах ажлыг зохион байгуулах;
  3. Коронавируст халдвар /Ковид-19/—ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт узуулэх серег нелееллийг бууруулах тухай хууль тогтоомж болон холбогдох бусад захиргааны актууд хуний эрхийг хангаж буй эсэх, хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар хууль зуйн дун шинжилгээ хийж, гадаадад гацсан иргэдийн асуудлыг оновчтой, тодорхой байдлаар шийдэх, хyний эрхийн зохисгуй хязгаарлалтуудыг арилгах, боловсронгуй болгох;
  4. Гадаадад гацсан иргэдийг эх орондоо авчрахад шаардлагатай нэмэлт херенге гаргах, хуваарилах;
  5. Гадаадад гацсан иргэдээ татан авах болон гадаад улсад оршин сууж буй иргэдээ хэрхэн дэмжих, хамтран ажиллах талаар тодорхой бодлого, телевлегее байгаа бол түүнийгээ нээлттэй танилцуулах, уг асуудлаар хилийн чанад дахь 200,000 гаруй иргэд, тэдгээрийн санаачлагаар байгуулагдсан иргэний нийгмийн байгууллагуудтай Еренхий сайдын тувшинд хамтран ажиллах ажлыг зохион байгуулж, тэдний хуч оролцоог нэгтгэх, улмаар удахгуй болох Монгол Улсын Еренхийлегчийн сонгуульд оролцох эрхийг нь бодитойгоор хангах арга хэмжээг одооноос авч хэрэгжуулэх зэрэг шаардлага хамаарна.