
2021.03.25
Дүүргийн онцгой комисс хуралдлаа
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын гишүүд “Covid-19” халдварын тархалт, идэвхтэй тохиолдлуудын тандалт, Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөн, цаашид халдварын тархалтыг хэрхэн хяналтадаа авах талаар хуралдлаа.
Мөн иргэдийг “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулж буй үйл ажиллагааны явц, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв.