Хотын дарга Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав.
Компакт гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангах үүрэг хүлээсэн. Тус нөхцөлүүдийн нэг болох “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн санхүүгийн асуудлыг амжилттай шийдвэрлэснийг талууд цохон тэмдэглэлээ.
Ингэснээр Монголын тал урьдчилсан болзолт нөхцөлүүдийг бүрэн хангаж, улмаар компакт гэрээ хүчин төгөлдөр болох боломж бүрдэж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос талархал илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг хурдан, шуурхай зохион байгуулахаар тохиролцов.
Холбоотой мэдээ
2023.09.25
2023.09.22
2023.09.22