2021.03.23

Б.Энх-Амгалан: Шуудангийн салбарын ажиллах хүчинд анхаарал хандуулах шаардлагатай

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.23) хуралдаан 14 цагт эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улс 1968 онд БНМАУ-ын Ардын их хжрлын тэргүүлэгчийн зарлигаар соёрхон баталсан протоколыг дэмжиж байна. Надад хоёр асуулт байна.

Нэгдүгээрт:

Дэлхийн шуудан холбооны гишүүн улсуудын шийдвэр гаргах үйл ажиллагааг хариуцсан захиргааны зөвлөл гэж байдаг. Мөн байнгын шинжтэй үйл ажиллагаа хариуцсан шуудангийн зөвлөл гэж байдаг. Энэ хоёр зөвлөлд Монгол улс багтдаг уу? 

Хоёрдугаарт:

хуулийн төсөл батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцорх баталгааг бүрдүүлэх, шинэ техник технологи бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дэм болно гэж хэлсэн байна. Өмнө нь энэ байгуулгаас ямар тусламж дэмжлэг авч байсан юм бэ? Ямар техник технологи энэ салбарт нэвтэрч байсан юм, цаашдаа энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулагдах гэж байгаа юм бэ?  Энэ талаар мэдээлэл авмаар байна.