Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна
2021.03.19

Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.19\ нэгдсэн хуралдаанаар Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.

Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцуулгыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. 

АН-ын байр суурийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулав. 

Нэг. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаар

Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын
нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай бэлтгэл ажлыгханган ажиллалаа.

Энэ хүрээнд:

“Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт,
хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолыг гаргаснаас гадна аймаг, сум, малчдын түвшинд өвс,тэжээлийн бүрдүүлэлт, малын худаг ус, хашаа хорооны хүрэлцээ хангамж, малыгэдийн засгийн эргэлтэд оруулсан болон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байдал, малчин өрхийн бэлтгэл зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилт, хаваржилтын дүнг нэгтгэн дүгнэлт хийж, холбогдох шийдвэрийг гарган
хэрэгжүүлсэн.

“Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” Засгийн газрын 2020 оны 212дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь,Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймгуудад улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэж, малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим аргахэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 213 дугаар тогтоолоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нийт 45750 малчин өрх болон отроор явж буй малчин өрх бүрд 300 мянган төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тэжээл тээвэрлэлтийн ажил 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг Улсын Их Хурлаар батлуулж, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Улмаар мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуйн нэгж, байгууллагатай бодлогын гэрээ байгуулж, 2021 оны хавар мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай 120 орчим мянган тонн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс 2021 оны 2 дугаар сарын байдлаар нийт 30 гаруй мянган тонн мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлоод байна.

2020 оны 12 дугаар сард хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай улаанбуудайн хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол мал, амьтны бүх төрлийн тэжээл импортолсноор 17965 төгрөг болж, 8 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2021 оны 3 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200 тонн, Дорнод аймагт 200 тонн, нийслэлд 300 тонн, нийт 1700 гаруй тонн өвсний нөөцтэй байна. Монгол Улсын Засгийн газар 2021 оны 2 дугаар сард Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо хилийн боомтоор малын тэжээл импортлох шийдвэр гаргасан.

Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдэлийг бууруулах боломж бүрдсэн. Энэ оны 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Увс, Ховд, Архангай, Орхон, Сүхбаатар, Дорнод зэрэг 7 аймгийн 12 сум цагаан зудтай, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 14 аймгийн 45 суманд цагаан зудархуу нөхцөл байдалтай байна.

2021 оны 1 дүгээр сард гаргасан цаг агаар, зудын эрсдэлийн зургаас үзэхэд манай орны 11 аймгийн 89 сум нэн их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум их эрсдэлтэй гэсэн ангилалд хамрагдаж байсан бол цаг агаарын 3 дугаар сарын эхний 10 хоногийн тойм мэдээнээс үзвэл өмнөх сараас агаарын температур дулаарсан, хур тунадасны хэмжээ болон цасны зузаан багасаж, цаг агаар харьцангуй дулаарсан байна.

Харин өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор,
Өвөрхангай, Дундговь, Архангай зэрэг аймгуудад мал хаваржилт хүндрэх төлөвтэй байгаад анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэ оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт
590.1 мянган толгой том мал хорогдоод байна. Үүнээс Архангай аймагт 33.2 мянга, Баянхонгор аймагт 279.8 мянга, Говь-Алтай аймагт 41.6 мянга, Өвөрхангай аймагт 57.2 мянга, Төв аймагт 37.1 мянга, Өмнөговь аймагт 27.1 мянга буюу 476 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 80.7 хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдлыг багасгах, зудын хүндрэлийг эрсдэл багатай даван гарахад анхаарч ажиллах зөвлөмжийг боловсруулж, малчдад хүргүүлэн ажиллаж байна. Одоогоор 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгуудын нутагт отроор, 4640 малчин өрхийн 2.1 сая толгой мал улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт, нийт 10277 малчин өрхийн 6.0 сая толгой мал отроор өвөлжиж,
хаваржиж байна. Цаашид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан отор нүүдлийг зохион байгуулах, малын шилжилт, хөдөлгөөний зохицуулалт хийх, төл хүлээн авах бэлтгэлийг хангах, малын өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгах, зарим газарт мал бэлчээрлэх боломжгүйгээс тэжээлийн дутагдалд орох, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширхтэх өвчлөл гарч малын хорогдлын тоо нэмэгдэхээс сэргийлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйнболон Мал эмнэлгийн газруудад тус тус үүрэг болгон хэрэгжүүлж байна.

Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 2020-2021онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Булган аймгуудын бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготнын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж, 2021 оны 4-5 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь 2021-2022 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын эхлэл болох юм.

Хоёр. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангасан. Коронавируст халдварын цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний улаанбуудайд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар Оросын Холбооны Улсаас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор нийлүүлсэн байна.
Ингэснээр 2021 оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.
2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.

Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар Оросын Холбооны Улсаас 1200 тонн улаанбуудайн үрийг хүлээн авсны зэрэгцээ 3450 тонн үр тээвэрлэлтийн шатандаа явж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хаврын тариалалтад 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, хэрэгжилтийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн
санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Оросын Холбооны Улсаас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник, Бүгд Найрамдах Беларусь Улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыгэхлүүлэхээр санал боловсруулан хүргүүлээд байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагч, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх юм.“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү хөнгөлөлт, дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн 32 м.кв талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4
төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох замаар хүлэмжийн тариалалтыг 75 га-аар нэмэгдүүлэн, төв, суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж, дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж, чацарганын өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг баталж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Мөн нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90-100 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн дэд бүтэц, цахилгаан, шугамсүлжээний ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.