2021.02.27

Д.Өнөрболор: Тариалалтын бүс нутаг Сэлэнгэ аймагт агуулахын тоог нэмэгдүүлэх боломж бий юу?

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Үндсэн улаанбуудай болон хүнсний ногооны асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн бэ?

Сэлэнгэ аймгийн тариаланчид маш их санал, гомдол ирүүлдэг. Нэн ялангуяа улаанбуудайн импорт, чанарын асуудлаар ирдэг. Нэгдүгээр зэргийн үр гэж оруулж ирээд Мэргэжлийн хяналтаар чанарын хянан магадлагаа хийлгэхээр гурав, дөрөвдүгээр зэргийн үр байдаг. Энэ зөрүүг тариаланчдад буцааж олгодоггүй. Энэ асуудлын талаар сайд мэдэж байгаа юу?

Сайн чанарын үр импортлох асуудлаар яам ямар бодлого боловсруулж, Мэргэжлийн хяналттай ажиллаж байгаа вэ?

Нөгөөтэйгүүр Сэлэнгийн айл, өрх ААН-үүдэд 10.000 гаруй тонн улаанбуудайн үр нөөцлөгдсөн байгаа гэж аймгийн удирдлагууд хэлж байгаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 25.000 тонн хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр дотооддоо нөөцөлсөн үр тариаг худалдан авч, Сэлэнгэ аймагт эргэлтэнд оруулах боломж байна уу?

Монгол Улс Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээ санамжийн дагуу хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх, төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт төмс хүнсний ногооны механикжсан 8.5 мянган тонны байгууламжтай агуулах байгуулах ажил ямар шатанд явж байна вэ?

Аль сумын, хаана баригдахаар шийдвэр гарсан бэ?

Тариалалтын гол бүс болох Сэлэнгэд агуулахыг нэмж нэг биш хоёр, гурав болгохыг судалж үзсэн үү?

Хаврын тариалалт эхлэхээс өмнө ОХУ, БНБУ, БНПУын Засгийн газартай байгуулсан гэрээ, санамж бичгийн дагуу газар тариалангийн зориулалттай, техник тоног төхөөрөмжийг хаврын тариалалтын өмнө нийлүүлж чадахаар байгаа юу?

Тоног төхөөрөмжийг олгохдоо доллараар гэрээгээ байгуулчихдаг. Тариаланчидад хүнд, бэрхшээлтэй байна гэдэг. Тэгэхээр энэ жилээс тариаланчид төгрөгөөр гэрээгээ байгуулах боломж байна уу?

Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ерөө суманд хэрэгжих 150 сумын хамтын эзэмшлийн агуулах баригдсан уу?

Үүнийг яам руу албан бичиг 2020 оны 9-р сарын 22 нд явуулсан боловч, тодорхойгүй хариу ирсэн учраас дахиад асууя.  Сэлэнгийн ногоочдыг дэмжих ямар ажлууд хийгдэж байна вэ?

Ногоочдод хүнсний ногооны үрээ хангалттай түгээхгүй байгаа тал дээр анхаарч, өрх бүрт өгч болохгүй юу?

Үр нийлэлт тариалалтын хугацааг өнгөрөөж нийлүүлж байгаа тал дээр анхаарах хэрэгтэй байна. Яам өрх бүрт хүргэж, хүртээмжтэй байх тал дээр анхаарч ажилламаар байна. 

Сэлэнгэ аймагт хүлэмжийг ахиухан хувиар хувиарлах хэрэгцээ, шаардлага байна. 

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Бидний зорилго бол үр импортлох биш бид өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй байгаа. Хаврын тариалалтанд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 15.000 тонн гарна. ААН дээр 35.000 тонн. Улсын Онцгой байдлын нөөцөд 3000 тонн орчим гээд үзэхэд энэ жилийн хувьд үрийн хангалттай нөөцтэй байгаа. Цаашдаа үрийн шинэчлэлийг хүнсний аюулгүй байдлын түвшин, хаврын тариалалтын үед хангамжийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэмэлт тодотгол хийлээ: