Ардчилсан намын бүлгийн гишүүд аймгийн удирдлагуудтай санал солилцлоо
2021.03.15

Ардчилсан намын бүлгийн гишүүд аймгийн удирдлагуудтай санал солилцлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутгийн сонгуульд намаа удирдан амжилттай оролцож ялалт байгуулсан аймгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж, Ардчилсан нам найман аймагт засаглаж буй. Хүрэлцэн ирсэн аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нар бүлгийн гишүүдтэй цаг үеийн асуудлаар санал солилцож, аймаг, орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ардчилсан үзэл санааг хамгаалж, түгээн дэлгэрүүлэн ялалтад хүрсэн аймгийн удирдлагуудад баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсэв.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг, аймаг орон нутгийн удирдлага, намын байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.