2012.06.14
«Сая хүний марш» ба улс төрийн соёл
Оросын нийгэмд эсэргүүцлийн арга хэмжээ тийм их сонирхол татахгүй болсон. Учир нь системийн бус сөрөг хүчний удирдагчдаас санал болгосон цуглаануудын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө шавхагдаж дууслаа. Өчигдөр 6-р сарын 12-нд хийсэн «Сая хүний марш» сөрөг хүчний цуглаан жагсаалын үр дүнгээр ийм тайлбар тархлаа. Зохион байгуулагчид нь дараачийн цуглааныг 10-р сар хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.Эсэргүүцлийн цуглаан жагсаалд хичнээн хүн оролцсон тухай мэдээ,тоо баримтууд өөр өөр байна.
Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр 18-22 мянган хүн Москвад Пушкиний талбайд гараа авч академич Сахаровын өргөн чөлөөнд үргэлжлэсэн жагсаал ба дараачийн цуглаанд оролцсон байна. Харин эхлээд 50, дараа нь бараг 100 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдэв. Санкт-Петербургад эсэргүүцлийн цуглаан жагсаалд 2 мянган, сибирийн Омскод дөнгөж 40 хүн оролцов.Эсэргүүцлийн давалгаа Москвагаар хязгаарлагдсан гэж «Улс төр» санггийн ерөнхийлөгч, Улсын думын депутат Вячеслав Никонов хэлээд «Оросын бусад хотод хийсэн цуглаан жагсаалын хүрээ нийслэл ба урьдын бус нутгийнхаас нэлээд бага байсан. Ер нь эсэргүүцлийн давалгаа манай оронд хэзээ ч өндөр байгаагүй. Одоо улс даяар намжсан гэж хэлж болохыг тэмдэглэлээ.
Системийн бус сөрөг хүчний талынхан уриа лоозон, зураг бүхий самбар барьж Сахаровын өргөн чөлөөгөөр жагсан явав. Тэнд «Зүүний фронтын» зохицуулагч Сергей Улальцов, хүний эрх хамгаалагч Евгения Чирикова болон «Парнас» нэгдлийн төлөөлөгч Борис Немцов, Михаил Касьянов нар эсэргүүцэгчдийн өмнө үг хэлэв. Цугларагсад тэдний хэлсэн үгийг өөр өөрөөр хүлээж авсан. Тэд хэлсэн үгийг сайшаан дэмжиж эсвэл исгэрч хүлээн авчээ.Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов сөрөг хүчинд улс төрийн хүч нөлөөтэй бэлэн байгууллага байхгүйд анхаарлыг хандуулав.
Сөрөг хүчин намын буурьтай байгуулалт дээр ажиллахгүй байгаа хийгээд ямар ч хэмжээний сонгуулийн кампанит ажиллагаа явуулахад бэлэн бус байна хэмээн Ремизов үзэж байна. Цуглаан жагсаалын тайван явцыг зөрчихийг зарим этгээд байн байн оролджээ. Жишээ нь үндэсэрхэг хөдөлгөөний төлөөлөгчид цуглаанд оролцсон өөр хүмүүс тухайлбал бэлгийн цөөнхийн эрхийн төлөө хөдөлгөөний төлөөлөгчидтэй зодолдов. Гэсэн ч энэ удаагийн цуглаан жагсаал 5-р сарын 6-нд Болотная талбайд болсноос нэлээд тайван байв. Тус талбайд сөрөг хүчний цуглаанд оролцогчид цагдаа нартай мөргөлдсэн билээ. Түүнээс гадна ёс журмыг зөрчихийг улайран оролдогсодыг саатуулсан гэж Вячеслав Никонов хэлээд«Миний бодоход олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулсан үеэр гарсан ноцтой зөрчлийн төлөө хариуцлагыг чангатгах тухай хууль үүнд нөлөөлсэн. Хууль цагдаа нартай шууд барилдаж, хууль тогтоомжийг зөрчихийг оролдох гэсэн этгээдүүдийг тогтоон барьсан байх.
Манай хууль хөгжингүй ардчилсан улсуудад цуглаан жагсаалын үеэр бүх талын даган мөрдөх хуулиудтай адилхан байгааг тэмдэглэмээр байна» гэв.Засаг эсэргүүцлийн хөдөлгөөний талаар чиг бодлогоо тодорхойлсон: хуулийн хүрээнд багтах сөрөг хүчний идэвхжлийг тогтоон барихгүй байна гэж олонхи ажиглагч тэмдэглэв. Москвад «Сая хүний марш» өндөр түвшинд зохион байгуулагдсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. Цуглаан жагсаалд оролцогчдод ч хууль сахиулагчдад ч ийм өндөр үнэлгээ өгч болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.