Обамагийн толгойг 10 тэмээгээр үнэлжээ
Лалын шашинтнууд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны тухай мэдээлэл өгсөн хүнд 10 азарган тахиа,10 өндөглөгч тахиа шагнал болгон өгөхөөр амлажээ.
"Буруу номтнууд лалын шашинтнуудын толгойлогчдыг үнэлсэнд шинэ юм алга. Тэд номлогч Мохаммедын толгойг тэмээгээр үнэлсэн байсан" гэж лалын бүлэглэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тийнхүү тэрбээр Меккад номлогчийг барих эсвэл амийг нь хорооход тусалбал 100 тэмээгээр шагнах тухай өгүүлсэн байдаг Коран судраас иш татжээ.
Сомалид энгийн номхон хэдэн мянган хүний амь эрсдэж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, Африкийн холбооны энхийг сахиулагчид болон сэтгүүлчдийн үхэлд буруутай "Аль-Шабаб"-ын толгойлогчдыг барихад тус болох мэдээллийг өндөр үнэлэхээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга зарласан юм. АНУ-д тус бүлэглэлийг террорист байгууллагын жагсаалтад оруулсан байдаг.