Д.Сумъяабазар: Цагдаагийн албан хаагчдыг иргэдтэй ёс зүйтэй харьцахыг хүсэж байна
2021.02.11

Д.Сумъяабазар: Цагдаагийн албан хаагчдыг иргэдтэй ёс зүйтэй харьцахыг хүсэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын талаар НОК-оос мэдээлэл өгч байна.

Тэрбээр өнөөдөр 06:00 цагаас эхэлсэн хөл хорионы үеэр дуудлагын нэгдсэн төвд иргэдээс ирсэн санал, асуулт, гомдлуудын мэдээллийг шалгаж байна. Иргэдээс ирж байгаа дуудлагын дийлэнх нь замын хөдөлгөөнтэй холбоотой байгаа бол ирж буй гомдлын 11 хувийг нэг цэгийн үйлчилгээтэй холбоотой байна. Иргэдэд мэдээллийг ойлгомжтой хүргэх асуудалд хариуцсан алба хаагчдыг анхаарал тавин ажиллахыг үүрэг болголоо. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Юун төлөө "Найрсаг Улаанбаатар" хэмээх тодотголтой билээ. Цагдаагийн албан хаагчдыг иргэдтэй ёс зүйтэй харьцахыг хүсэж байна. Үүнийг ТЦГ албан хаагчиддаа мэдэгдэж ажиллах хэрэгтэй байна" гэлээ.

Төрийн 27 мянган албан хаагчийг эргүүлийн ажилд дайчилж байгаатай холбоотойгоор тэдгээрийг ариун цэврийн байгууламж орох асуудалд анхаарал хандуулахыг мөн үеэр даалгав.