![Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцэд ихээхэн өөрчлөлт орохгүй байх](http://enkhamgalan.mn/media/news/original/2021/01/22/54229abfcfa5649e7003b83dd4755294.jpg)
2021.01.22
Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцэд ихээхэн өөрчлөлт орохгүй байх
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинэ Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналтайгаар дэмжсэн.
Одоо МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж байгаа бөгөөд дараагийн Ерөнхий сайдын нэрийг эцэслэн тодруулж, УИХ-д оруулж ирэх юм.
Шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг бөгөөд хуучин танхимын ихэнх сайд нарыг үлдээж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад буй.