Гэр хорооллын 16 багт 160 орчим сая төгрөгийн өртөг бүхий хүүхдийн тоглоом суурилуулна
Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ӨМӨЗО-нд ажиллаж байна. ӨМӨЗО-ны Шин Тай группээс гэр хорооллын найман багт дээр суурилуулах 160 сая төгрөгийн өртөг бүхий тоглоомыг Эрдэнэт хотод бэлэглэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр гэр хорооллын хүүхэд багачуудын орчин нөхцөл сайжрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хангасан тоглоомын талбайтай болох юм байна.
Шин-Тай группын төлөөллүүд өнгөрсөн 7-р сард Монгол улсад ирж ажиллахдаа Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 270 км хатуу хучилттай зам болон суурин төслүүдийг хамтарч хийхээ мэдэгдэж байсан билээ. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн Шин-Тай группын хамтын ажиллагааны эхлэл болж ийнхүү эхний хамтран ажиллах төсөлдөө гарын үсэг зурлаа. Тун удахгүй гэр хорооллын хүүхэд багачууд хүсэн хүлээсэн тоглоомын талбайтай болн