Д.Ихбаяр: Нэг автобусанд 12-20 орчим иргэд үйлчлүүлж байна
2020.11.23

Д.Ихбаяр: Нэг автобусанд 12-20 орчим иргэд үйлчлүүлж байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна.

Нийслэлийн засаг даргын инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: "Нийтийн тээврийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор хязгаарлалт тогтоогоогүй 14 байгууллагын ажилтан албан хаагч, мөн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байгаа 1700 орчим иргэд үйлчлүүлж байна.

Ингэхдээ хяналтын ажилчид ачаалал ихтэй 34 байршилд заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Автобусанд 40 орчим метр кв-д 12-20 орчим иргэд үйлчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногоос явган зорчигчийн бүртгэлийн QR систем болон автозамын хэрэгслийн QR системийг нэвтрүүлсэн. Гудамжинд явганаар зорчиж буй иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянаж байгаа” гэв.