Сонгинохайрхан дүүрэг ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна
2020.12.18

Сонгинохайрхан дүүрэг ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдааныг ИТХ-ын дарга Б.Хуягбаатар даргалж, дүүргийн нийт 43 төлөөлөгч, 100 хувийн ирцтэй оролцож байна. 
Хуралдаанаар СХД-ийн засаг дарга Н.Алтаншагайгын өргөн мэдүүлсэн ирэх оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм. Хэлэлцэх асуудалд дараах асуудлууд багтсан байна. 

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
  • Сонгинохайрхан дүүргийн 2021 оны төсөв батлах тухай
  • Сонгинохайрхан дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай