2020.12.18
Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн өмнө үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, эдийн засгийн байдлын талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотын Худалдааны танхимаас санаачлан цар тахлын үед бизнес эрхлэгчдийн өмнө үүсээд байгаа хүндрэл бэрхшээл болон цар тахлын дараах Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчны чиг хандлага сэдвээр цахим хэлэлцүүлэг явуулж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг оролцож, УИХ-аас батлан гаргаж буй эдийн засаг, бизнесийн салбараа дэмжих бодлогын баримт бичиг, хууль, тогтоомжыг танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр аж ахуй нэгжүүдийн зүгээс үйлдвэрлэл эдийн засгийг дэмжих, хөрөнгө оруулалт санхүүжилтийг дэмжих, татварын бодлогоор дэмжих зэрэг цөөнгүй чиглэлээр санал санаачилга гаргаж, идэвхтэй оролцлоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд аж ахуй нэгжүүд болон оролцогчдын гаргасан санал дээр тулгуурлан зөвлөмж гаргах юм.
Цаашид УИХ, Засгийн газрын зүгээс оновчтой үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхэд энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нэгтгэн гаргасан санал, зөвлөмж ихээхэн үр нөлөө үзүүлэх юм.