Бизнес эрхлэгчдийн ээлжит уулзалтад Ч.Улаан сайдыг урьжээ
2019.11.28

Бизнес эрхлэгчдийн ээлжит уулзалтад Ч.Улаан сайдыг урьжээ

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ төр, засгийн гишүүдийг оролцуулан бизнес эрхлэгчидтэй нүүр тулан ярилцдаг "Business breakfast" уулзалтыг сар бүр зохион байгуулдаг.

Төр, хувийн хэвшлийн хэлцлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилготой өглөөний уулзалтад энэ удаа УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг урьжээ.  

Маргааш буюу 11 дүгээр сарын 29-ний баасан гарагийн өглөө болох "Business breakfast" уулзалтаар тэрээр бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцож тэдний асуултад хариулах юм.