2020.12.17
Ж.Сүхбаатар: Зах зээлийн эдийн засгийн суурь нь хөрөнгийн үнэлгээ юм
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Зах зээлийн эдийн засгийн суурь нь хөрөнгийн үнэлгээ юм. Хуулийн танилцуулга харахаар олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд ААН-ээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр хуулийн төсөлд тусгах гэж байна. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээд гэж хэн бэ? Заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлнэ гэж байна. Эний цаад зорилго юу вэ?
Төрийн болон орон нутгийн өмйин асуудал яригдаж байна. Бид ирэх жил том шинэчлэл хийх гэж байна. Сангийн сайдын дэргэд мэргэжлийн хороо байгуулах юм байна. Цаад утгаараа мэргэжлийн зөвлөлийг мэргэжлийн хорооны гарт өгч байгаа юм байна. Сангийн сайд нягтлан бодох бүртгэлийнхээ орон тооны бус хороог удирддаг. Одоо хөрөнгийн үнэлгээг Сангийн сайд дээр овоолж байна. Сангийн сайд дээр улсын бүх юм овоорч байгаагийн зорилго юу вэ? Хараат бус, бие даасан байх нь зөв үү гэхэд эргэлзэхээр байна.
Сангийн сайдын дэргэд авч мэдээллийн сангаа сайжруулах гээд байна уу? удирдах гээд байна уу?"
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.