ТБХ: Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2020.12.15) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
Холбоотой мэдээ
2024.12.11
2024.12.06
2024.12.05
2024.12.20
2024.12.17
2024.12.12
2024.05.17
2024.01.16
2024.01.11
2024.12.12
2024.12.11
2024.11.09