2020.10.23

Л.Энх-Амгалан: Музейн хууль батлагдсанаар салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчидаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

"Музейн тухай бие даасан хуультай болж байгаад баяртай байна. Монгол Улс дэлхийдахинд түүх соёлоороо гайхагддаг. Өнгөрсөн хугацаанд үүнийгээ хадгалж хамгаалж чадаагүй. Гашуун туршлага ч бий. Олон зууны турш бүтээсэн соёлын өвийг хил давуулан худалддаг, археологийн олдворыг ухдаг хэргүүд үйлдэгдэх болсон. Музейгээ музей шиг байлгах төрийн бодлого үгүйлэгдэж байгаа.

Энэ хууль батлагдсанаар одоо байгаа нөхцөл хэрхэн өөрчлөгдөх вэ? Үнэт эд өлгийн зүйлийн хамгаалалт, бүртгэлд өөрчлөлт хэрхэн гарах вэ?

Боловсон хүчний хувьд хэрхэн хамруулах вэ? Судалгааны л байгууллага гэсэн үг. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатайгаа хэрхэн хамтран ажиллах вэ?

Дэлхий дахин цахим музейн хэлбэрт орж байна. Манайх цаашид биет музейгээс гадна цахим хэлбэрийг хэрхэн өгжүүлэх гэж байна вэ? Хуульд тусгагдсан уу?"

Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун хариуллаа.