2020.08.28
Ц.Даваасүрэн: Засгийн газрын өрийн хэмжээг ямар аргаар 56,5% хүртэл бууруулах вэ?
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн "Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Төсвийн алдагдал 4,8% болохоор Засгийн газрын өрийн хэмжээ буурна гэсэн зорилт биелэх эсэхэд эргэлзэж байна. ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 56,5% хүртэл бууруулна гэж байна. Энэ 2 хэр уялдаатай байна вэ? Нүүрсний асуудал хүндэрсэн хэвээр байвал төсвийн алдагдлыг санхүүжүүлэх асуудал зээлийн хэлбэрээр явагдахаар харагдаад байна. Ямар үндэслэлээр ингэж өрийн хэмжээг бууруулах гэж байгааг гайхаж байна. Яг ямар үндэслэлээр 62% байгаа өрийг 56,5% болгож бууруулах вэ?"
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.