УИХ-ын Анхдугаар чуулган хаалаа
2020.07.09

УИХ-ын Анхдугаар чуулган хаалаа

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдөр \2020.07.09\ хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулган хуулийн хугацаандаа өндөрлөж хэлэлцэх асуудлаа шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, цаашид энэ зарчмаараа чуулганы ажил үргэлжилнэ хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр, "Анхдугаар чуулганы эхэнд таван чиглэлээр ажлын баг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-аас эдийн засгаа тогтворжуулах реформ хийж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжих, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, хянан шалгах дэд хороог байгуулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх зэргээр ажлын баг байгуулж ойрын хугацаанд ажлаа эхлүүлнэ.

Анхдугаар чуулган завсарласан ч ээлжит бус чуулганыг удахгүй зарлан хуралдуулна.

Ингэхдээ, Зээлийн хүүг багасгах, банк санхүүгийн байгууллагын шинэчлэлийг хийхээс гадна төсвөө тодотгоно.

УИХ-ын чуулганы завсарлагааны үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох юм.

УИХ-ын анхдугаар чуулганаар гурван байнгын хороо шинээр байгууллаа. Ингэснээр, зардал нэмэхгзй, ёс зүй, сахилга хариуцлага дээшилж, цахим засаглалын эрох зүйн орчин нэмэгдэж, төсөвт хэмнэлтийн шинэчлэл болно" хэмээв.