УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2020.07.08
Г.Дамдинням: Дарханы замын ажлын төлөвлөгөө гаргаж ард түмэнд танилцуулаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
“Ерөнхий сайдын дэвшүүлж байгаа сайд нарын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байна. Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтарт Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийг дайран өнгөрч буй транзит зам болох энэ дарханы замын асуудал таны чихнээс салахгүй. Өрөөнд тань очоод суучих байх шүү. Энэ чуулган завсарласан ч ээлжит бус чуулган хуралдах байх. Энэ үед ард иргэдэд үнэн зөв төлөвлөгөө танилцуулаарай.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад мэргэжлийн хүн томилогдож байгаад баяртай байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, концессыг таниас шаардана. ЗГХЭГ-т асуулга хүргүүлнэ. Энэ үйлдвэр аж үйлдвэрийн цогцолбор болж босч ирэх ёстой ч ухаад гаргадаг нэг компани болсон байна лээ. Энэ уурхайд дарханы иргэдийг ажлаар хангах тал дээр ухралт хийж байгаа юм билээ. Би энэ салбараар Канад улсад 7 жил боловсрол эзэмшсэн. Г.Ёндон сайд иргэд, компани, зөв засаглалын оролцоог хангах тал дээр анхаараарай. Үүн дээр УИХ-д лобби бүлэг би байгуулж ажиллана. Дэмжинэ. Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр ч анхаараарай.
БСШУС-ын сайд Л.Цэдэвсүрэнд баяр хүргэе. Хамт ажиллаж байсан, мэргэжлийн хүн томилогдож байгаад баяртай байна. Боловсролын олон улсын стандартыг шат шатны системд нэвтрүүлээрэй. Кэмбриджийн боловсрлын системийг ч үргэлжлүүлээрэй. Аймаг бүрт 1, төв суурин газар болох Дархан-Уул, Орхон аймагт шинэ жишиг сургуулиудыг бий болгоорой.
Судалгааны их сургууль болох, ШУА-ийн бүтэж дээр сайн ажиллаарай. Засгийн газрын бие бүрэлдэхүүнд амжилт хүсье.”
Холбоотой
мэдээ
Төсвийн хүрээний мэдэгдэл,төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцлээ
2024.12.05
Г.Дамдинням: Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга
2024.08.28
“Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та бүхэн Ерөнхий сайдын багийг б...
2024.06.20
Засгийн газар шинээр томилох
2024
11.28
Д.Бум-Очир: Улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой
2021
11.11
Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулна
2021
11.04
Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны ...
2021
10.21
Н.Учрал: Шинжлэх ухаан, инноваци хоёрыг салгаж ойлгох хэрэгт...
2021
10.21
Б.Баттөмөр: Эдийн засгийн хөгжлийн яамны нэн тэргүүнд хийх ё...
2021
10.21
Л.Мөнхбаатар: Яамдууд бодлого боловсруулах боломжийг бүрдүүл...
2021
10.21
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны я...
2021
10.20
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төрийн...
2021
10.20
Н.Энхболд: Хүчтэй ажиллах яамтай байхын тулд төрийн тогтолцо...
2020
07.08
Г.Дамдинням: Дарханы замын ажлын төлөвлөгөө гаргаж ард түмэнд танилцуу...
2020
07.08
Ц.Мөнх-Оргил: Татварын бодлогыг богино хугацаанд улам сайжру...
2020
07.08
Х.Болорчулуун: ХХААХҮ-ийн сайд салбартаа маш их анхаарч ажил...
2020
07.08
Ё.Баатарбилэг: Хилийн чанадад байгаа оюутнууддаа анхаараарай
2018
12.06
Ж.Мөнхбат: Гишүүд эр хүний ноён нуруутай байцгаая
2018
12.06
Д.Оюунхорол: Засгийн газар дан дээлтэй болох хэрэгтэй
2018
12.06
Ж.Бат-Эрдэнэ: Бүгд бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгуул...
2018
12.06
Б.Бат-Эрдэнэ: Хэлэлцэх асуудлынхаа дарааллаар сайдыг томилох...
2018
12.06
Д.Тэрбишдагва: ХХААХҮ-ийн сайдыг яаралтай томилох хэрэгтэй б...
2018
12.06
Ж.Мөнхбат: Монголын төр эмгэнэлт драмын жүжгийн хэлбэрт орло...