УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо
2020.07.01

УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв.

Хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг МАН-аас, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг АН-аас нэр дэвшүүлсэн юм.

УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайханыг сонгох санал хураалтыг гар өргөн явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос бусад нь зөвшөөрлөө. Харин С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганд оролцож буй гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар намын бүлгүүд байгуулагдсаныг болон бүлэг тус бүрийн дарга нар сонгогдсоныг албан ёсоор танилцууллаа. Үүний дараа парламентад суудалтай намуудаас сонгогдсон УИХ-ын дэд дарга нарыг танилцуулж, тэднийг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, баталлаа. Ийнхүү МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат. УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар сонгогдлоо.