Хоёр ба гуравдугаар КИМ
2010.10.04

Хоёр ба гуравдугаар КИМ

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал өндөрлөлөө. Удирдагч өөрийн залгамжлагчаа намынхаа хурал дээр албан ёсоор танилцуулах мөчийг дэлхий нийтээр чих тавин хулээсэн боловч тийм явдал болсонгүй. Хайрт удирдагчаа Хойд Солонгосын ард түмэн зуун хувь санал нэгтэйгээр дахин сонгосон хэдий ч Ким Чен Ирийн залгамжлагч хэн бэ гэдгийг хун төрөлхтөн гадарлаж орхив.

Хурлын үеэр аравдугаар сарын 10-нд тэмдэглэх Хөдөлмөрийн намын 65 жилийн ойг тохиолдуулан ерөнхий командлагчийн хувиар Ким Чен Ир зарлиг гарган Солонгосын ардын армийн нийт 39 офицерыг тушаал дэвшүүлж, зургаан хүнийг армийн гөнөрал болгосны нэг нь түүний бага хүү Ким Чен Ун байсан нь гуравдугаар Кимээр тодрох хамгийн өндөр магадлалтай нь улам батлагдсан билээ.

ДАРАНГУЙЛАГЧ БАС ДАРАНГУЙЛАГДАГЧ

Эцэг нь түүнийг хэрхэн бэлдэж байсан яг л тэр замаар Ким Чен Ир өөрийн халаагаа бэлдэж байна. Албан ёсоор залгамжлагчаа зар-лаагүй ч бага хүүгээ өндөр албан тушаалуудад дэвшүүлж чимээгүйхэн бэлдэж байгаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир нь урьдаас тооцохын аргагүй үйлдэл хийдгээрээ алдартай. Саяхны хэдэн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн бүх л томоохон хэрэгслүүд түүний зургийг нийтэлж энэ оны хэвлэлийн баатар болоход ойртуулсан. Гэсэн ч тэдний харахыг хуссэн зүйл болсонгүй.

Ким Чен Ир нь 1994 онд эцэг Ким Ир Сенийг нас барахад төрийн дээд удирдлагыг гартаа авсан ч Ерөнхийлөгч гэдэг нэрийг хэзээ ч хэрэглэж байгаагүй. Учир нь эцэг Кимийг Солонгосын ард түмний мөнхийн Ерөнхийлөгч гэж үздэг учраас. Барууны хэвлэлийнхэн түүнийг нүхнээсээ хамрынхаа үзүүрийг ч цухуйлгалгүй даяанч амьдралдаа үнэнч байж үе үе гайхалтай гэнэтийн үйлдлүүдээрээ бэлэг барьдаг хэмээн нэрлэдэг.

Үнэхээр ч түүний амьдрал хамгийн учир битүүлэг, туйлын төвөгтэй, үл ойлгогдом түүх мэт. Дарангуйлагчдын дундаас хамгийн нууцлаг нь хэмээн түүнийг Америкийн нэгэн нэртэй улстөрч хэлсэн байдаг.

Одоо түүнийг дарангуйлагчдын сонгодог дүрээс гадна эртнээс сул биетэй өвчин эмгэгт нухлуулсан биологийн хувьд дарангуйлагдагч хэмээн нэрлэж байна. Нууцлаг хөшигний цаана далдлагдсан түүний амьдралын тухай мэдлэг таамаглал төдийгөөс хэтрэхгүй, таагүй мэдээ, хачирхалтай яриа цуурхал олон байвч цөмийн зэвсэг бүхий нэг улсын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн нь шаггүй чадварлаг, гүйлгээ ухаантайг илэрхийлнэ хэмээн бичигсэд ч цөөнгүй.


БНАСАУ-ын хоёр дахь удирдагч Ким Чен Ир 1941 (зарим эх сурвалжаар 1942) оны хоёрдугаар сарын 16-нд Хойд Солонгосын Пөктусан хэмээх тосгоны ойролцоо нэгэн партизаны хуаранд солонго татаж хурц од гэрэлтсэн үөд төрсөн гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг ч ихэнх эх сурвалжид ОХУ-ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлццэг. Эцэг Ким Ир Сен нь хуудээ Юрий Ирсенович Ким гэдэг орос нэр хайрлажээ.

Тухайн үед Ким Ир Сен Улаан армийн 88-р бригадын командлагч байсан бөгөөд 1945 оны арваннэгдүгээр сард гэр бүлийнхнээ аван Пхеньянд ирснээр бяцхан Юрагийн эх орондоо анх хөл тавьсан анхны мөч нь тэр болсон аж. Тэрбээр 1953 онд эхэлсэн Солонгосын дайныг дуустал Хятадад бага насаа өнгөрүүлж байгаад эргэн ирж эцгийнхээ нэрэмжит Пхеньяны их сургуульд элсэн суралцжээ. Их сургуулиа төгсмөгцөө эцгийнхээ аюулгүй байдлын албаны дарга болсон байна. Үүнээс хойш тэрбээр Хойд Солонгосын төрийн дээд удирдлагын бүх л албыг хашсан ба шагнуулсан одон медаль нь дотоод гадаадтайгаа нийлээд 200-д дөхдөг гэнэ.

1974 онд Ким Ир Сений албан ёсны залгамжлагч гэж зарлагдсан ч 1994 онд эцгийгээ нас барсны дараа албан ёсоор төрийн тэргүүн болсон. Тэрбээр төрийн тэргүүний хувиар өрдөө таван л удаа хилийн чанадад зорчиж байсны гурав нь Хятад руу хоёр нь Орос руу. Харин хувийн амьдралын тухайд гэвэл тэрбээр олонхи удирдагчдын адил тогтворгүй нэгэн. Анх эцгийнхээ заавраар Ким Юн Сук хэмээх эмэгтэйтэй гэрлэж байсан чтэр үөдээ хоёр дахь эхнэр Сонг Хи Римтэй далдуур амьдарч байсан гэдэг.

Анхны эхнэр нь түүнд Ким Сул Сонг буюу Силсон хэмээн дууддаг охин төрүүлж өгчээ. Энэ охин нь одоо 36 настай ба өмнөд Солонгосын тагнуулын албаныхны тодорхойлсноор "Францад их сургууль төгссөн, тун сэргэлэн, бас үзэсгэлэнтэй, одоо аавынхаа удирдлаган дор томоохон албан тушаал хашдаг" хэмээсэн байдаг. Удирдагчийн хоёр дахь эхнэрээс төрсөн хүү Ким Чен Нам нь одоо 39 настай, нэг хэсэг Японд саатуулагдаж, Хятадад казинотой холбогдож нилээн манаргаад авсан. Барууны үзэл сурталд автсан хэмээн эцэг нь түүнд ам муутай байдаг. Харин гурав дахь эхнэр Ко Юн Хи нь түүнд хоёр хүү төрүүлж өгсний бага нь өдгөө түүний орыг залгамжилна хэмээн нэрлэгдээд байгаа Ким Чен Ун.  Түүний ах Ким Чен Чул нь аавынхаа адил бие муутай нэгэн байдаг ба лидер болох чанаргүй хэмээн эцэгтээ гологддог гэнэ. Удирдагч одоо Ким Ок хэмээх дөрөв дэх эхнэртэйгээ амьдарч байгаа бөгөөд түүний тухай олонд ил намтар гэвэл өрдөө энэ хүрээд л дуусна.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

2008 онд Японы Шукан Жендан сэтгүүлд Васедагийн их сургуулийн профессор Т.Шигемура хэмээгч Ким Чен Ирийг чихрийн шижин өвчний улмаас 2003 онд нас барсан ба одоо олны өмнө ил гараад байгаа удирдагч бол бүгд түүний орлон тоглогчид хэмээх мэдээлэл гаргаж дэлхий нийтээр шуугиад авсан. Профессор их удирдагчийн өвчний түүхийг нягт судалж, түүний олны өмнө гарсан гэрэл зургуудыг нарийвчлан шинжилсний үүднээс ийм дүгнэлт гаргалаа хэмээн мэдэгдэж байсан ч Хойд Солонгосын талд эрс няцааж байсан.

Гэсэн ч өөрийнх нь талаар муу зүйлийг хангалттай сонсож үүрэндээ бүгж суудаг Ким Чен Ир өөрийнхөө мөн биш талаар ганц ч уг унагасангүй. Тэрбээр өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн ард түмнийхээ толгой дээр дэлхийн томоохон фирмүүдийн дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүнийг хэрэглэн аж төрдөг. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн хилийн чанадаас худалдаа хийх асуудлыг хариуцаж байсан нэгэн ажилтан Өмнөд Солонгос руу дүрвэж хэвлэлүүдэд нууцлаг удирдагчийнхаа талаар сонирхолтой олон баримт дэлгэсэн байдаг.

Түүний баталснаар БНАСАУ-ын удирдагч хувцсанд нэлээд мөнгө зарцуулдаг базөвхөн нэг жишээг дурдахад 1990-ээд оны эхээр Их Британийн "Sca-bal" компанийн торго, ноолууран эдлэлээс 18.000 ам.доллар зар-цуулан худалдаж авсан гэнэ. Тоо цоолоод үзэхэд эдгээр давуугаар хийсэн нэг хослол 1200 ам.доллараар үнэлэгдэх аж. Мөн Ким Чен Ир Италийн "Moreschi" фирмийн 700 ам.долларын үнэтэй гутал өмсдөг болохыг ч дурдаж. ХойдСолонгосын удирдлагууд гадаадад явахдаа энд тэндхийн өндөр үнэтэй тансаг эдлэлүүдийг худалдан авч их удирдагчдаа бэлэг барьдаг ба энэ зуршил мань эрд ч ихээхэн тааламжтай санагддаг аж.

Тэр "Perrier" цэвэр 'ус түрхэж, дээд зэрэглэлийн "Martell" коньяк уудаг гэнэ. Үүнээс өмнө Австрид Ким Чен Ирийн туслахаар олон жил ажилласан Ким Чон Рю хэмээх хүний дурдатгалын ном хэвлэгдсэн. Энэ хүн Ким Ир Сөний туслахаар ажиллаж байгаад Ким Чен Ирийн итгэлийг хүлээсэн хүн болжээ. Уг номонд бичсэнээр Ким Чен Ирийн аав нь машин цуглуулдаг байсан гэнэ. Тэрээр сум нэвтэрдэггүй "Mercedes 600", тусгай загварын "Lincoln", "Ford", "Cadillac", "Citroen" гээд 1000-аад машинтай байсан. Ким Ир Сөн нь алтан буу зэрэг маш ховор эд зүйлсийг ихэвчлэн Австриас худалдан авдаг байсан гэнэ.

Тиймээс БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тансаг эд зүйлс сонирхдог зангаа эцгээсээ өвлөсөн ч гэж хэлж болно.Олны сайн мэдэх бас нэгэн сонирхолтой зүйл бол түүний киноны цуглуулга. Тэрбээр Холливудын од Мөл Гибсоны киног үзэх туйлын дуртайгаас гадна алтан шаргал үст Холливудын од бүсгүйчүүдийн зургийг цуглуулдаг сонирхолтой хоббитой. Тэрбээр нийтдээ 20 мянга орчим видео киноны цуглуулгатай.Кино урлагт хачин жигтэй дуртай тэрбээр өөрийн гэсэн студитэй ба түүнийгээ "Солонгосын кино урлагт хувь нэмэр оруулах томоохон уран бүтээл" туурвихад ашигладаг. Тэр яг өөрийн санаснаар киног захиалж хийлгэдэг ба найруулагчпродюссөрууд нь түүний үгийгзөрчих эрхгүй аж.

СҮҮЛЧИЙН АЙЛЧЛАЛ

Болж өнгөрсөн хөдөлмөрийннамын их хурлын өмнөхөн тэрбээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж шуугиулаад авсан. Нөгөө л хуягпагдсан гал тэргээрээ тэрбээр хойд хилээ давж Хятадын төрийн тэргүүнтэй томоохон уулзалт хийсэн. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийн залгамжлагч Ким Чен Унаа хүлээн зөвшөөрүүлэхээр очсон, мөн ихээхэн хэмжээний эд материал, санхүүгийн тусламж гуйхаар очсон хэмээн янз янзаар тайлбарлан шуугилдаад л өнгөрсөн. Чухам юуг тэд хэлэлцсэн нь нууц. Зарим барууны хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр хятадууд түүний хүсэлтийн хариуд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд буцаж нэгдэх эсрэг санал тавьсан ч гэж мэдээлсэн. Ким Чен Ирийн даяанч амьдрах Чучхегийнүндэс нь цөмийн бөмбөгийн аюулаар наймаалцах явдал.

Хятадууд ч Хойд Солонгосын цөмийн аюул тэдэнд эрсдэлтэйг мэддэг хэдий ч зарим талаараа үүнийг ашиглаж улс төрийн тавцанд бойкот болгохыг хүсдэг. Түүний нууцлаг айлчлал магадгүй үүнтэй ч холбоотой биз. Ямартай ч түүний айлчлалын зорилго биелсэн талаар хэвлэлд мэдээлэгдээд эхэлсэн. Зарим хэвлэлүүд түүний энэ айлчлалыг амьдралынх нь сүүлчийн томоохон айлчлал хэмээн нэрлэж байгаа.

ДАРААГИЙН КИМ

Удирдагчийн залгамжлагчаар албан ёсоор зарлагдаагүй ч өр нь бол нэр нь тодорчихоод байгаа хүн бол Ким Чен Ун. Түүнийг 1983 эсвэл 1984 онд төрсөн хэмээн бичдэг ба хувийн амьдралынх нь талаар мэдээллүүд асар хаалттай байдаг. Энэ шинж чанар нь ч түүнийг өмнөх Кимүүдтэй төстэй болгож байгаа биз. Хүн төрөлхтнөөс үзэл бодлын төмөр хөшигний ард тусгаарлагдан үлдэж буй улсын ирээдүй түүнтэй бүрэн холбоотой. Ким Чен Ир эцгийнхээ бай-гуулсан коммунист улсыг цэрэг зэвсгийн хүчинд аргамжигдсан бүс болгон хувиргасан бол түүний залгамжлагчийн үед Хойд Солонгос яаж өөрчлөгдөх бол. Энэ сэдвээр одоо дэлхий даяар бичиж байна. Тиймээс ч нууцлаг удирцагчийн нууцлаг залгамжлагч хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж олон хун хичээж байна.

Ким Чен Уны багацаа авахуулсан ганц зургаас өөр зураг олддоггүй, Швейцарьт нууц нэрээр дунд сургууль төгссөн, барууны боловсролтой, 26 эсхүл 27 настай гэхээс өөр баримт олонд ил гараагүй. Өчигдөр Щвейцарийн нэгэн залуу дэлхий даяар мэдээлэгдээд байгаа шинэ удирдагчийн багын зургийг хараад түүнтэй хамт дунд сургуульд сурч байсан нэгэн солонгос хүү мөн байна хэмээсэн талаар CNN мэдээлсэн.
Тэр залуугийн баталснаар нэгэн удаа солонгос найз нь би Хойд Солонгосын нэгэн том даргын хүү болох талаар яриад баахан гэрэл зураг үзүүлсэн ба тэрхэн үедээ итгэлгүй тэгээд мартагдсан хэмээжээ. Хамгийн сүүлд цацагдсан мэдээлэл нь саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрийн намын их хурал дээр тэргүүн эгнээний голд удирдагчийн ойролцоо сууж байгаа залууг Ким Чен Ун мөн хэмээн Хойд Солонгосын баттай эх сурвалж мэдээлсэн явдал.Энэ мэтээр олон шуугиан да-гуулсан мэдээллүүд ар араасаа цувран гарсаар байна. Төд удахгүй залгамжлагчийн талаар үнэн бодит мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдах биз ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.