Монгол Улсын Үндсэн хуулийн эх, төрийн их тамганд зориулан бүтээсэн Төрийн их тамганы эрдэнийн хайрцгийг залав
2009.10.26

Монгол Улсын Үндсэн хуулийн эх, төрийн их тамганд зориулан бүтээсэн Төрийн их тамганы эрдэнийн хайрцгийг залав

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, төрийн эх тамгыг бүтээснээс хойш Монгол түмний эрх чөлөө тусгаар тогтнолын билгэдэл болсон дээрх тамга хийгээд Үндсэн хуулийн эхийг энгийн сейфэнд хадгалж иржээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр “Төрийн их тамганы эрдэнийн хайрцаг” бүтээлгэж төрийн их тамга болон Үндсэн хуулийн эхийг хүндэтгэн залав.

Урлагийн гавъяат зүтгэлтэн Дэмбэрэлийн Төртогтох энэхүү эрдэнийн их хайрцгийг шавь нарын хамтаар урласан байна.

Их Монгол Улсын эзэнт төрийн үеэс өнөөг хүртэл монголчуудын төрийг барьж түвшитгэж явсан уламжлал нь сүлд тамгаа эрдэнийн хайрцагт хадгалж нандигнан дээдэлж явснаас эхтэй.

Энэ түүхэн уламжлалыг хүндэтгэж Монгол Төрийн Их тамга, Үндсэн хуулийн эхэд зориулж тус хайрцгыг алт, мөнгө тэргүүт есөн эрдэнийн чимэглэл, ган тоноглол бүхий чүнчигноров эрдэнийн чулуугаар бүтээжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.