2019.07.10
Шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө
Цагдаагийн албан хаагчдын ажиллах боломжийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг Баянгол дүүргийн цагдаагийн I, II хэлтэст гардуулан өглөө.
БГД-ийн Цагдаагийн I хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд санал хүргүүлсний дагуу тус зөвлөл, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн дэмжлэгтэйгээр шаардлагатай тоног төхөөрөмжийг тус хэлтсүүдэд гардуулан өгөхөөр болсон юм.
БГД-ийн I хэлтэс нь 240 гаруй албан хаагчидтай бөгөөд үүний 50 гаруй нь мөрдөн байцаагч бөгөөд тэдэнд шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай хэвээр өнөөдрийг хүрчээ. Улсын төсвөөс цагдаагийн албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах ёстой. Гэвч бодит байдал дээр албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байна.
БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн зүгээс тус дүүргийн цагдаагийн I хэлтэст 20 ширхэг иж бүрэн компьютер, өнгөт болон хар принтер, таблет 5 ширхэгийг гардуулан өглөө. Мөн БГД-ийн Цагдаагийн II хэлтэст 4 ширхэг компьютер, принтер, 5 ширхэг таблет болон хамгийн сүүлийн үеийн дроныг гардуулан өгсөн юм.