СЭЛЭНГЭЧҮҮДЭЭ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ
2020.06.02

СЭЛЭНГЭЧҮҮДЭЭ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

Туурга тусгаар Монгол улсын эрх чөлөөт иргэд Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох төрөө байгуулж, засаглалаа хэрэгжүүлэх чөлөөт сонгуулийн сурталчилгааны ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Өргөн итгэлээ өгч, өндөр хариуцлага хүлээлгэж ирсэн нутгийн ахан дүүс та бүхнийхээ олгосон эрхийг хэрэгжүүлж, захьсан захиасыг биелүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажилласаар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам мэдлэг, боловсрол, ажил амьдралын туршлага, иргэд сонгогчдын санал бодлыг харгалзан биднийг УИХ-ын 2020 оны сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэхээр илгээлээ. Нутгийн зон олон та бүхэн минь холч ухаан, голч бодол гаргаж Сэлэнгэ нутгийнхаа төлөө саналаа өгөхийг хүсье.

СЭЛЭНГЭЧҮҮДЭЭ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ