Монгол төрийн манлай түшээгээр ДОЛООН гишүүнийг нэрлэлээ
2020.05.15

Монгол төрийн манлай түшээгээр ДОЛООН гишүүнийг нэрлэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг түр завсарлуулж, үг хэлэх үеэрээ парламентын Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэлээ. Тодруулбал,

  • Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,
  • Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг,
  • Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр,
  • УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятавыг
  • Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодрууллаа.