МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ хуралдаанаар, 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Улсын Их хурал отгон чуулганаа хийж байна. Энэ их хурлын хугацаанд УИХ-д Шинэ намын зөвлөл байгуулагдаж олон асуудал дээр саналаа илэрхийлж саналаа тусгаж ирсэн. Энэ удаагийн их хурлын хамгийн том ололт бол Үндсэн хуулитйн нэмэлт өөрчлөлт. Нэмэлт өөрчлөлтөд олон гишүүд бүтээлчээр оролцсон. Шинэ намын анхаарч ажилласан гол заалт бол баялгын хувьсгалыг хэрэгжүүлэх заалт байгаа.
Энэ удаагийн их хурлаар баялгын заалтаа хэрэгжүүлэх хуулиа гаргаж амжихгүй болоод байна. Баялаг гэдэг бол түгээмэл ойлголт гэж Монголын ард түмний баялгыг үрэн таран хийсэн цаг үеийг төгсөгл болох эхлэлийг энэ их хурал тавьсан гэж итгэж байна.
Иргэн бүрт газар өмчлүүлэх хууль хэрэгжихгүй байгаа. Зөвхөн мөнгөтэй хүмүүс газар өмчилдөг буруу тогтолцоо амь бөхтэй оршсоор байна. Иргэн бүрт энэ эрхийг нь эдлүүлэхийг шаардсан хуулиуд гэх мэт олон хуулийг хэлэлцэж амжаагүй ч цаашид туган дээрээ бичээд явж байгаа цаашид хэрэгжүүлэх болно.