2020.05.06

Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан төрийн шийдвэр хэрэгжих нөхцөл бүрдлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин хүнсхөдөө аж ахуйг байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолд олон жил яригдсан Хэнтий аймгийн Онон голын эх Батширээт сумын нутаг Гутайн давааны гурван лиценз багтаж байгаа.  Үүнээс гадна нэлээд олон газар багтаж байгаа. Нутгийн иргэд болон Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд баяртай байгаа. 

Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул гэсэн өвгөдийн сургаалийг бодож энэ газарт уул уурхайн лицензүүдийг цуцлах нь зөв. Энэ асуудал шийдэгдсэнээр Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан төрийн шийдвэр хэрэгжих боломж бүрдэж байна.